Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа хийлгэх тухай

2019-09-11-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газрын төлөв байдал, чанарт хяналт тавих, газрыг бохирдлоос сэргийлэх, газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, бүх шатны төрийн байгууллага, газар эзэмшигч, ашиглагчийг мэдээллээр хангах чухал ач холбогдолтой ажил юм.
Иймд Газрын тухай хуулийн 35.3.4, 58.5, 58.7 заалтын дагуу газар эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн газар дээр газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу 5 жилд нэг удаа хийлгэнэ гэж заасан тул газар эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь газар эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлж өөрсдийн хөрөнгөөр газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлыг 2019 оны 11-р сарын 01-ний өдөрт багтаан хийлгэхийг мэдэгдье.
Хэрэв хийлгэсэн бол газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны тайлан болон холбогдох тоон файл, улсын ерөнхий шинжээчийн дүгнэлтын хамт ирүүлнэ үү.

Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газрын нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагуудын жагсаалт

Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газрын нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагуудын жагсаалтыг Энд дарж татаж авна уу.
Дархан-Уул аймгийн ГХБХБГ

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар