ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2018-04-19-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01-А/131 дүгээр захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 2, 3, 6, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмшүүлэх дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна. Үүнд:

Зураг-1
Зураг-2
Зураг-3
Зураг-4
Зураг-5
Дуудлага худалдаа 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдөр 09:00-17:00 цагийн хооронд газрын цахим биржийн www.mle.mn програмаар явагдана.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 14-нөөс 05 дугаар сарын 17-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл газрын цахим биржийн www.mle.mn програмд хандан хүсэлтээ гаргана.
Хүсэлт гаргахдаа газрын цахим биржийн www.mle.mn програмд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд бүртгүүлсэн тохиолдолд таны мэйл хаягаар нэвтрэх нэр, нууц үг ирнэ. Мэйлээр ирсэн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан газрын цахим биржийн програмд нэвтэрч орно.
Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.darkhan.gazar.gov.mn вэб хуудаснаас болон www.facebook.com/darkhangazar фэйсбүүк хаягнаас авах ба дуудлага худалдааны дэнчингийн мөнгийг Дархан төрийн сан 100190029401 тоот дансанд тушаана уу. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ ИРГЭН БОЛ:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна/
3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /12500 төгрөгийг Дархан төрийн сан 100190100941 тоот дансанд тушаах/
4. Иргэнийг төлөөлж оролцох бол итгэмжлэлтэй байна /нотариатаар батлуулах/
5. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /www.mle.mn програмд хандан хүсэлтээ гаргана/

ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА БОЛ:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Захирлын иргэний үнэмлэхний хуулбар
3. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/
4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /12500 төгрөгийг Дархан төрийн сан банкны 100190100941 тоот дансанд тушаах/
5. Байгууллагыг төлөөлж оролцох бол итгэмжлэлтэй байна /нотариатаар батлуулах/
6. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /www.mle.mn програмд хандан хүсэлтээ гаргана/


Дархан-Уул аймгийн Газрын харилцаа,
барилга, хот байгуулалтын газар

Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 95012529, Газрын цахим биржийн програмтай холбоотой мэдээллийг 99918798 дугаараас авна уу.

Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар