ШАРЫН ГОЛ СУМЫН ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДАХИН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2018-11-25-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/145 дүгээр захирамжийн дагуу тус сумын Дархан багийн нутаг дэвсгэрт дараах байршилд газар эзэмшүүлэх дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна. Үүнд:

Зураг-1
Дуудлага худалдаа 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдөр 09:00-17:00 цагийн хооронд газрын цахим биржийн www.mle.mn програмаар явагдана.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 13-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл газрын цахим биржийн www.mle.mn програмд хандан хүсэлтээ гаргана.
Хүсэлт гаргахдаа газрын цахим биржийн www.mle.mn програмд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд бүртгүүлсэн тохиолдолд таны мэйл хаягаар нэвтрэх нэр, нууц үг ирнэ. Мэйлээр ирсэн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан газрын цахим биржийн програмд нэвтэрч орно.
Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.darkhan.gazar.gov.mn вэб хуудаснаас болон www.facebook.com/darkhangazar фэйсбүүк хаягнаас авах ба дуудлага худалдааны дэнчингийн мөнгийг Дархан төрийн сан 100190029401 тоот дансанд тушаана уу. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд:
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ ИРГЭН БОЛ:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна/
3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /12500 төгрөгийг Дархан төрийн сан 100190400941 тоот дансанд тушаах/
4. Иргэнийг төлөөлж оролцох бол итгэмжлэлтэй байна /нотариатаар батлуулах/
5. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах / Өргөдлийн маягтыг Хонгор сумын Газрын даамлаас авах //

ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА БОЛ:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Захирлын иргэний үнэмлэхний хуулбар
3. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/
4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /12500 төгрөгийг Дархан төрийн сан банкны 100190400941 тоот дансанд тушаах/
5. Байгууллагыг төлөөлж оролцох бол итгэмжлэлтэй байна /нотариатаар батлуулах/
6. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /Өргөдлийн маягтыг Хонгор сумын Газрын даамлаас авах //

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа,
барилга, хот байгуулалтын газар
Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 99243741,

Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар