ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2019-07-04-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 06 дүгээр сарын 27-ны өдрийн 01-А/220 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2019.07.19-ны өдөр газрын биржийн /www.mle.mn/ программ хангамж ашиглан цахимаар дахин зохион байгуулна.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2019.07.17 - 2019.07.19-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл газрын цахим биржийн www.mle.mn програмд хандан хүсэлтээ гаргана.
Цахим дуудлага худалдааг дуудлага худалдаа эхлэх өдөр, цаг, минутад дараах дарааллаар явуулна.

1. Хүсэлтийг хүлээн авч, дуудлага худалдааны оролцогч болсныг цахим дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамжид нэвтрэх нэр, нууц үгээр баталгаажуулж оролцогчид мэдэгдэнэ;
2. Бүртгэлийг дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө хаана;
3. Дуудлага худалдаанд оролцогч өөрийн үнийн саналаа дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамжид байршуулах бөгөөд дуудлага худалдааг зогсоох хүртэлх хугацаанд нэвтрэх, бусад оролцогчдоос ирүүлсэн үнийн саналтай танилцах, үнийн саналаа өөрчлөх эрхтэй;
4. Цахим дуудлага худалдааг товлосон өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 17 цаг 00 минут 00 секундэд зогсооно;
5. Дээрх хугацаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамж ашиглан ялагчаар тодруулж, энэ тухай оролцогч тус бүрт мэдэгдэнэ;
6. Дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай гэрээ байгуулах үүрэгтэй;
7. Цахим дуудлага худалдааг зогсоосноор оролцогчдоос ирүүлсэн үнийн санал тус бүрийн хугацааг цаг, минут, секундээр бүртгэн тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд Ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна;
8. Дуудлага худалдааны ялагчаас бусад оролцогчдын дэнчинг Ажлын 5 хоногийн дотор аливаа шимтгэлгүйгээр буцаан шилжүүлэх бөгөөд шилжүүлэх данс тодорхойгүй тохиолдолд цахим бүртгэл дэх утас, хаягаар оролцогчтой холбогдож шилжүүлнэ;
9. Дуудлага худалдааны үр дүнгийн талаарх мэдээллийг уг дуудлага худалдааг зохион байгуулснаас хойш хуанлийн 3 өдрийн дотор интернэтээр дамжуулан олон нийтэд мэдээлнэ.

Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлж оролцоно. Үүнд:

1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2. Дэнчин төлсөн баримт; /Дархан төрийн сан 100190029401тоот/ дансанд тушаана.
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг /Дархан төрийн сан 100190100941 тоот/ дансанд тушаана.

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ

 №  Сумын нэр   Баг    Байршил  Газрын хэмжээ /мкв/  Зориулалт Газрын төлбөрийн бүс Дуудлага худалдааны дуудах анхны үнэ /төгрөг/ Газрын байршлын зураг
1 Дархан 6 Дархан-Сэлэнгэ чиглэлийн замын дагуу зүүн талд 5000 Худалдаа, үйлчилгээний цогцолбор Худалдаа, үйлчилгээ 12-р бүс 45,000,000 Энд дарж харна уу
2 Дархан 6 Дархан-Сэлэнгэ чиглэлийн замын дагуу зүүн талд 2000 Шатахуун түгээх станц Худалдаа, үйлчилгээ 12-р бүс 18,000,000 Энд дарж харна уу
3 Дархан 8 17-р хороолол 9-р байрны урд 415 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээ 1-р бүс 16,600,000 Энд дарж харна уу
4 Дархан 12 7-р хороолол, УГТХ-ийн баруун талд 1550 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээ 1-р бүс 62,000,000 Энд дарж харна уу
5 Дархан 12 14-р хороолол 2481 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээ 1-р бүс 99,240,000 Энд дарж харна уу
6 Дархан 12 14-р хороолол 2660 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээ 1-р бүс 106,400,000 Энд дарж харна уу
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 94109900, Газрын цахим биржийн програмтай холбоотой мэдээллийг 95012529 дугаараас авна уу.

Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар