Хонгор суманд газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд урьж байна.

2019-08-12-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТАНХИМЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 156 тоот захирамжийн дагуу газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутад сумын ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулна.
Дуудлага худалдааны битүүмжилсэн материалыг 2019.08.24 - 2019.08.26-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын ЗДТГ, /Нэг цонхны үйлчилгээ/ газрын даамал хүлээж авна.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлж оролцоно. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2. Дэнчин төлсөн баримт; /Да.Хо төрийн сан 100190200914 тоот/ дансанд тушаана. Дэнчингийн мөнгө дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцүү байна.
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг /Дархан-Уул Хонгор төрийн сан 100190200941 тоот/ дансанд тушаана.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн аж ахуй нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлж оролцоно. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2. Дэнчин төлсөн баримт; /Да.Хо төрийн сан 100190200914 тоот/ дансанд тушаана. Дэнчингийн мөнгө дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцүү байна.
3. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
4. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг /Дархан-Уул Хонгор төрийн сан 100190200941 тоот/ дансанд тушаана.
ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ

 №  Сумын нэр   Баг    Байршил  Газрын хэмжээ /мкв/  Зориулалт Дуудлага худалдааны дуудах анхны үнэ /төгрөг/ Газрын байршлын зураг
1 Хонгор 1 Цайдам 1000 ХАА-н цогцолбор /сүү хөргөлтийн танк / 600,000 Энд дарж харна уу
2 Хонгор 1 Дархан-Улаанбаатар авто замын баруун талд 5000 Шатахуун түгээх станц 5,000,000 Энд дарж харна уу
3 Хонгор 1 Дархан хаалганаас Дархан орох зам дагуу 20000 Худалдаа, үйлчилгээ 20,000,000 Энд дарж харна уу
4 Хонгор 1 Буурал орчимд 5000 Үтрэм 3,000,000 Энд дарж харна уу
5 Хонгор 2 Цайдамд 10000 Үтрэм 6,000,000 Энд дарж харна уу
6 Хонгор 2 Цайдамд 10000 Үтрэм 6,000,000 Энд дарж харна уу
7 Хонгор 2 Цайдамд 10000 Үтрэм 6,000,000 Энд дарж харна уу
8 Хонгор 2 Цайдамд 10000 Үтрэм 6,000,000 Энд дарж харна уу
9 Хонгор 1 Шийр орчимд 5000 Үтрэм 3,000,000 Энд дарж харна уу
10 Хонгор 1 Дархан Эрдэнэтийн гүүрний орчимд 2000 Худалдаа, үйлчилгээ 2,000,000 Энд дарж харна уу
11 Хонгор 1 Цогт хэсэг 5000 Худалдаа, үйлчилгээ 5,000,000 Энд дарж харна уу
12 Хонгор 1 Удмын сангийн орчим, Олон улсын авто замын дагуу 5000 Худалдаа, үйлчилгээ 5,000,000 Энд дарж харна уу
13 Хонгор 1 Уушиг уулын орчим 20000 Усан цахилгаан станц 6,000,000 Энд дарж харна уу
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 99279299 утаснаас лавлана уу.

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар