Канадад болох "The building show-2019"-т оролцохыг урьж байна.

2019-10-10-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

2019 оны 12-р сарын 4 - 6-ны өдрүүдэд
"The building show-2019" нь Хойд Америкийн барилгын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, боловсрол, мэргэжлийн хүрээн дэх хамгийн том үзэсгэлэн, семинар, сургалт бөгөөд туршлага судлах таатай боломжуудын нэг юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд зураг төсөл, барилга байгууламж. үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагаанд зориулж нэгдсэн зохион байгуулалтаар зохиогдож байна.
2019 онд тус үзэсгэлэнг Ргор Тесh экспо, Buildings connect-ийг HomeBuilder & Renovator Ехро болон Дэлхийн Бетон үйлдвэрлэлийн холбооноос зохион байгуулна.
Энэ үзэсгэлэнгээс та бүхэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй манлайлагчидтай шууд харилцах боломж, эрчим хүчний ашиглалт, үйл ажиллагааны үр нөлөөгөөр хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөлөл, газар нутаг, өмч хөрөнгийн мэдээллийг мэдэх, бизнесээ өргөжүүлэх өргөн боломж нээгдэнэ.
Хөтөлбөрийг зохион байгуулагч: Барилгын Хөгжлийн Төв ТӨҮГ
Хөтөлбөрийн хугацаа: 2019 оны 12 дугаар сарын 03-11 хооронд
Хөтөлбөрийн бүртгэл: 2019 оны 10 дугаар сарын 25 дуустал
Холбогдох үтас: +976- 95049504 /urtsukh@gmail.com/

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар