Ахмад настны асрамж, халамж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх "Геронтологийн төв" 2020 онд ашиглалтад орно.

2020-02-10-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Ахмад настны асрамж, халамж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх "Геронтологийн төв"-ийн барилга Дархан сумын 5 дугаар баг аймгийн ХХҮГ-ын баруун талд баригдаж байна. Уг төвийн тэнхлэгээрээ 24.0 х 10.0 хэмжээтэй, 1 блок, зоорьгүй, 4 давхар барилгын ажлын гүйцэтгэгчээр "Дорнын өргөө" ХХК ажиллаж байна. Улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа бөгөөд барилгын ажлын явц 75%-тай байна.

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар