НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

2020-10-08-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 459 дугаар тогтоолын дагуу дараах тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

 № Байгууллагын нэр Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар Үйлдвэрлэсэн, ашиглалтад орсон он Нийт гүйлт /км/  Худалдах доод үнэ Дэнчингийн хэмжээ
1 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Хьюндай Санта Фе 0 05-48 ДАХ 2010/ 2010 328355 3,000,000 750,000









2. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдаа болох хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14:00 цагт
Дуудлагын худалдаа болох газар: Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын өөрийн байранд
Дэнчинг байршуулах данс: Дансны дугаар: Төрийн сан 100190029401
Хүлээн авагч байгууллага: Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар РД:9025049
3. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13:30 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
4. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг, 17-р хороолол, Ардын өргөн чөлөөний 504-р байранд ажлын цагаар буюу 08:00-17:00 хооронд очиж үзэж болно.
Дархан-Уул аймаг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,

8-р баг, 17-р хороолол, Ардын өргөн чөлөөний гудамж 504-р байр

Утас: 70376483, 70376471

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар