Газрын төлбөр төлөх боломжууд

2020-12-05-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

2020 оноос эхлэн Газрын төлбөр, татвар Цахим системд шилжсэнтэй холбоотой Газрынтөлбөр /газар эзэмшигч, ашиглагч/ төлөгч, газрын татвар /газар өмчлөгч буюу гэр хорооллын айл өрх хамарна/ төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Татварын цахим системд нэхэмжлэл үүссэний дагуу 2020 оны Газрын төлбөр, татварыг төлөх боломжтой.
Газрын төлбөрийг тушаах хэлбэр:
1. Ebarimt аппликейшнийг ашигладаг бол Үйлчилгээ цэсний Татварын ерөнхий газрын Татварын төлөлтийн үйлчилгээг ашиглан, интернэт банкаар газрын төлбөр, татварыг төлөх боломжтой.
2. Ebarimt –аар төлөх боломжгүй тохиолдолд аймгийн Татварын хэлтэс болон манай байгууллагад хандан Нэхэмжлэлийн дугаарыг авч, банкинд тушаана. Хэрэв нэхэмжлэл нь үүсээгүй тохиолдолд ГХБХБГ-т хандан нэхэмжлэлээ үүсгүүлнэ. Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй болон хөрөнгийн бүртгэлийн алдаанаас хамаарч нэхэмжлэл үүсээгүй байж болно.
3. Хэрэв урд онуудад газрын төлбөрийн өртэй эсхүл илүү төлөлттэй бол аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан газрын төлбөрийн тооцоо нийлж, 1200511816261 гэсэн нэхэмжлэлийн дугаараар дутуу төлбөрийг банк харгалзахгүйгээр тушаана. Тус нэхэмжлэл нь бүх иргэн, хуулийн этгээдийн өрийг нэгтгэж үүсгэсэн Том нэхэмжлэл учраас 500 төгрөгийн дутуу байсан ч тус нэхэмжлэлийн дугаараар иргэн, аж ахуйн нэгж байгууллага хамаагүй тушааж болно./Хүү, торгууль, алданги тооцохгүй/
4. 2020 оны газрын төлбөр, татварыг тухайн онд үүссэн нэхэмжлэлийн дугаараар тус тус тушаана. Тухайлбал:

Дээрх хүснэгтээс харахад Иргэн А нь жилд 5702 төгрөгийг газрын төлбөрт төлдөг. Төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсны дагуу газрын төлбөрийг 40:60 хувиар хуваан аймаг, сумын төсөвт төвлөрүүлнэ гэж заасны дагуу 5702 төгрөг нь 40:60 хувиараа хуваагдан 2 тусдаа нэхэмжлэлийн дугаар үүссэн байна. Улирлаар төлөхөөр гэрээ хийсэн бол 4 улиралдаа 40:60 хувиар хуваагдан 8 нэхэмжлэл үүснэ.

Төлбөртэй холбоотой Лавлах утас:
 Дархан сум: 91215080
 Орхон сум: 99214324
 Хонгор сум: 99279299
 Шарын гол сум: 99203079

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар