Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Дархан-Уул аймагт барилга бүтээн байгуулалтын ажил хийж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийн барилгын талбайд хөрсний бохирдол үүсгэхгүй зөөврийн эко ариун цэврийн байгууламж тавих, барилгын хашаан доторх харуулын байр, ажилчдын байранд түүхий нүүрс түлэхгүй байх, нохой тэжээхгүй байх, барилгын хашааны бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг сайжруулах, эзэмшил газраас орчмын шарилж цэвэрлэхийг үүрэг болгосон.
Өгсөн үүрэг даалгаврын дагуу Хүслийн хотхон, Дархан гарден, Голден хотхон, Хабул апартментын орон сууцны барилгууд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллалаа.