2023-11-16-НД ОРХОН СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2023-10-16-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2023.10.16-ны өдрийн 01-А/127 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт 10 нэгж талбарт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2023.11.16-ны өдөр газрын биржийн цахим систем / www.mle.mn /-ээр зохион байгуулна.
Газрын байршил болон бусад мэдээллийг газрын биржийн цахим систем www.mle.mn -ээс харна уу.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2023.11.08-2023.11.15-ны өдрийн 15:00 цаг 00 минут хүртэл www.mle.mn цахим системээр хүлээн авч, баталгаажуулна.
Дуудлага худалдаа 2023.11.16-ны өдрийн 09:00-15:00 цагийн хооронд явагдана.

Цахим дуудлага худалдааг дараах дарааллын дагуу явуулна.

1. Оролцогч www.mle.mn -д заавал бүртгүүлсэн байна. Хүсэлтийг хүлээн авч, дуудлага худалдааны оролцогч болсныг www.mle.mn -д баталгаажуулж оролцогчид мэдэгдэнэ;
2. Дуудлага худалдаанд оролцогч өөрийн үнийн саналаа www.mle.mn програм хангамжид байршуулах бөгөөд дуудлага худалдааг зогсоох хүртэлх хугацаанд нэвтрэх, бусад оролцогчдоос ирүүлсэн үнийн саналтай танилцах, үнийн саналаа өөрчлөх эрхтэй;
3. Дээрх хугацаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, энэ тухай оролцогч тус бүрт мэдэгдэнэ;
4. Дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай гэрээ байгуулах үүрэгтэй;
5. Цахим дуудлага худалдааг зогсоосноор оролцогчдоос ирүүлсэн үнийн санал тус бүрийн хугацааг цаг, минут, секундээр бүртгэн тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд Ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна; 6. Дуудлага худалдааны ялагчаас бусад оролцогчдын дэнчинг Ажлын 5 хоногийн дотор аливаа шимтгэлгүйгээр буцаан шилжүүлэх бөгөөд шилжүүлэх данс тодорхойгүй тохиолдолд цахим бүртгэл дэх утас, хаягаар оролцогчтой холбогдож шилжүүлнэ;
7. Дуудлага худалдааны үр дүнгийн талаарх мэдээллийг уг дуудлага худалдааг зохион байгуулснаас хойш хуанлийн 3 өдрийн дотор интернэтээр дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлж, скайнердан ирүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2. Дэнчингийн 10 хувь төлсөн баримт; /Дархан төрийн сан 100190000967 тоот/ дансанд тушаана.
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Татварын цахим системийн www.itax.mta.mn цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушаасан баримтуудыг тус тус цахимааар илгээсэн байна. /Төлбөрийн даалгавар үүсгэх загварыг Энд дарж харна уу. /

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ

 № Төлөвлөлтийн нэгж талбар Газрын зориулалт   Баг  Газрын хаяг  Талбайн хэмжээ /м2/ Дуудлага худалдааны дуудах анхны үнэ /төгрөг/ Газрын байршлын зураг
1 3235645 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 2 Хар морьт 5001 3,000,600 Энд дарж харна уу
2 3235646 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 2 Хар морьт 4999 2,999,400 Энд дарж харна уу
3 3235641 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 2 Хар морьт 5002 3,001,200 Энд дарж харна уу
4 3235647 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 2 Хар морьт 5002 3,001,200 Энд дарж харна уу
5 3235648 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 2 Хар морьт 4999 2,999,400 Энд дарж харна уу
6 3235643 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 2 Хар морьт 4999 2,999,400 Энд дарж харна уу
7 3235652 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 2 Ноёнхонгор 10,000 6,000,000 Энд дарж харна уу
8 3235653 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 2 Ноёнхонгор 10,000 6,000,000 Энд дарж харна уу
9 3235649 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 2 Ноёнхонгор 6000 3,600,000 Энд дарж харна уу
10 3235650 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 2 Ноёнхонгор 5500 3,300,000 Энд дарж харна уу

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Дэлгэрэнгүй мэдээллийг 95899209 дугаараас авна уу.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар