ГХБХБГ-ын албан хаагчид 4, 5-р багт нийтийн эргүүл хийлээ.

2021-02-15-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

2020 оны 2-р сарын 15-ны өдөр 10:00-18:00 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 16 албан хаагч Дархан сумын 4 болон 5 дугаар багийн нутаг дэвсгэрт нийтийн эргүүлийн ажлыг дараах маршрутын дагуу хийж гүйцэтгэж байна.

2021-02-15-ны өдрийн 10:00-14:00 цагийн хооронд амны хаалтгүй хөдөлгөөнд оролцож байсан 35 иргэнд амны хаалт зүүх сануулга өгч зүүлгэх, золголт хийхээр явж байсан 11 иргэнд сануулга өгч буцаах, согтууруулах ундаа хэрэглэсэн 22 иргэнд гэрээ харих зөвлөмж өгч ажиллалаа. 18-аас доош насны хүүхдүүд дэлгүүр орох, ус авах, үс засуулах зэргээр хөдөлгөөнд оролцохдоо амны хаалт зүүхгүй явж байгаа тохиолдол 17 байлаа.



Мөн 2021 оны 2-р сарын 15, 16-ны өдрүүдэд Дархан сумын хойд постон дээр 08:00-00:00 цагийн хооронд 2 албан хаагч ажиллаж байна. Дарханаар дайран өнгөрч буй 5 машинд лац нааж явуулсан байна.


Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар